top of page
​БИДНИЙ ТУХАЙ

ДБА ХХК-ийн эмнэлэг нь 2007 онд анх эмэгтэйчүүдийн клиник тусламж үйлчилгээгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд 2017 оноос бүтэц үйл ажиллагаагаа өргөжүүлэн “Эмчийн өргөө” нэртэйгээр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмэгтэйчүүд, хүүхэд, дотор, мэс заслын чиглэлээр амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.    

МАНАЙ ЭМНЭЛГИЙН ЗОРИЛГО

Хүн амын эрүүл мэндийг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, дундаж наслалтыг нэмэгдүүлэх, амьдралын чанарыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулах 

​МАНАЙ ЭМНЭЛГИЙН УРИА

Эрүүл, Эрч хүчтэй, Залуу амьдралыг Эмчийн Өргөө Эмнэлэгтэй хамт!

MАНАЙ ЭМНЭЛГИЙН ҮНЭТ ЗҮЙЛ,  ЭРХЭМ СОЁЛ

Үйлчлүүлэгчдийнхээ эрүүл мэнд, сайн сайхны төлөө сэтгэл оюун, мэдлэг чадвараар хүндлэгдсэн эмч хамт олны өргөө байх

МАНАЙ ЭМНЭЛЭГ ТА БҮХЭНД:

Урьдчилан сэргийлэх үзлэг, Эмэгтэйчүүд, Хүүхэд, Дотор, Мэс заслын чиглэлээр амбулаторийн тусламж үйлчилгээг орчин үеийн тоног төхөөрөмж ашиглан эмнэлгийн цэвэр, ая тухтай орчинд үзүүлж байна.

Амбулаторийн тусламж үйлчилгээнд Бүдүүн шулуун гэдэсний дуран, Лабораторийн (300 гаруй үзүүлэлт бүхий 124 шинжилгээ) болон Багажийн шинжилгээнүүд (зүрхний цахилгаан бичлэг, хэвлий, хөх, бамбай, эмэгтэйчүүд, түрүү булчирхайн хэт авиан шинжилгээ), Өдрийн эмчилгээ болон Эмийн сангийн үйлчилгээ багтаж байна.

​Манай эмнэлгийн эмч нарын тухай мэдээллийг та дараах хуудсаас харна уу.

​Манай эмнэлгийн хаяг болон цагийн хуваарийг дараах хуудсаас харна уу.

70131213

Ажлын өдрүүдэд                             08:30-20:00

Бямба  гаригт                                  09:00-15:00

bottom of page